Жүдочид Анталиягийн Гран при-д хүч сорьж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-04-07 10:14:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны ээлжит Гран при тэмцээн Туркийн Анталия хотноо энэ сарын 7-9-нд болох бөгөөд 11 жүдоч хүч үзнэ.

Тус тэмцээнд 36 орны эрэгтэй 164, эмэгтэй 110 жүдоч оролцох мэдүүлгээ ирүүлснээс манай найман эрэгтэй, гурван эмэгтэй жүдоч Туркт очжээ.

Эрэгтэйчүүдийн 60 кг-д нийт 18 тамирчин барилдахаас ОУХМ Ж. Амарболд, ОУХМ Б.Амартүвшин нар хүч үзнэ. Харин 66 кг-д нийт 23 тамирчин өрсөлдөх бөгөөд ОУХМ Д.Төмөрхүлэг, Д.Алтансүх нар барилдана. Мөн 73 кг-д Н.Хадбаатар, 81 кг-д ОУХМ Н.Дагвасүрэн, Г.Төрмөнх, 90 кг-д Г.Алтанбагана тус тус барилдана.

Эмэгтэйчүүдээс 57 кг-д Ц.Хулан, 63 кг-д Б.Мөнгөнчимэг, +78 кг-д Б.Мөнхтуяа нар Анталиягийн дэвжээнд гарч хүч, ур чадвараа сорино.

Д.Өлзий

相关新闻