Ардчилсан намын 27 жилийн ойд зориулсан бөхийн барилдаан болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-04-06 13:11:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол бөхийн өргөөнд энэ сарын 8-ны өдөр Ардчилсан намын 27 жилийн ойн баярт зориулсан хүчит бөхийн барилдаан болно.

Тус барилдаанд 224 хүчит бөх барилдана. Түүхт ойн бөхийн барилдаанд бөгөөд түрүүлсэн бөх 5 сая, үзүүрлэсэн бөх 3 сая, шөвгийн дөрөвт шалгарсан бөхчүүдэд тус бүр 1.5 сая төгрөгийн шагнал олгох юм. Мөн Хөдөлмөрийн баатар Дархан аварга Х.Баянмөнх шинээр туурвисан 3 боть номоо шөвгийн дөрөвт шалгарсан бөхчүүдэд гардуулна.

Д.Өлзий

相关新闻