Манай боксчид хүрэл медалийн болзол хангав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-04-06 10:45:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Энэ сарын 2-нд эхэлсэн Тайландын Эзэн хааны цомын төлөө тэмцээний гурав дахь өдөр манай хоёр тамирчин хүрэл медалийн болзол хангав.

Монголын боксын шигшээ багийн тамирчдаас энэ өдөр хүрэл медалийн төлөөх тулаанд 48 кг-д ОУХМ Г.Ган-Эрдэнэ Кубын боксчин Хорхе Алехандро Грина Мертэй тулалдаж 5:0 гэсэн харьцаагаар ялсан бол 60 кг-д гавьяат тамирчин Д.Отгондалай Тайландын боксчин Ружакран Жунтронгийг нутаг дээр нь 5:0 гэсэн харьцаагаар буулган авч тус тус хүрэл медаль хүртэхээр болов. Харин 64 кг-д ОУХМ Б.Чинзориг Тайландын Вуттичай Масуктай тулалдан илт давуу тоглосон ч хожигдол хүлээв.

Д.Өлзий

相关新闻