Туркийн тусламж малчдад хүрлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-04-04 12:50:57

Булган /МОНЦАМЭ/. Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг (ТИКА)-гийн тусламж Булган аймгийн Сэлэнгэ суманд ирлээ.

-Тусламжаар ирсэн 800 шуудай тэжээлийг 5 багт, 1000 боодол өвсийг сумын төвийн ойролцоо 2 багт хуваарилан олголоо. Мал төллөж байгаа болохоор тэжээл их хэрэгцээтэй байна. Ялангуяа эх мал жилбэгүй төллөж байгаа энэ жилийн нөхцөлд үнэгүй тэжээлийн тусламж үзүүлсэнд малчид талархаж байна гэж Сэлэнгэ сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Ууганбаяр ярьлаа.

Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг (ТИКА)  73.5 сая төгрөгийн өртөг бүхий  80 тонн тэжээл, 90 тонн өвсий тусламжийг өвөлжилт, хаваржилт тавгүйтсэн гурван аймгийн зарим суманд үзүүлсэн байна. Тэдгээр сумын нэг нь Сэлэнгэ байсан юм. Тус суманд өвөл, хавартаа цастай байснаас мал зутарч 3000 шахам том мал, 500 гаруй төл хорогдоод байгаа аж.

М.Батжаргал

相关新闻