АН-ын бүлэг Төрийн ордонд хуралдаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр 10 цагаас Төрийн ордонд хуралдахаар зар тараажээ.
Тус нам өнгөрсөн ням гарагт дотоод сонгуулиа явуулсан. Энэхүү сонгуулиар аймаг, нийслэл, дүүргийн намын хорооны дарга, гишүүд, Үндэсний бодлогын хорооны гишүүдээ бүх гишүүдийнхээ саналаар тодруулсан бөгөөд эцсийн дүн хараахан гараагүй байгаа юм.
Бүлгийн өнөөдрийн хуралдаанаар намын дотоод сонгуулийн дүн болон хаврын чуулганаар хэлэлцэх асуудлаас хэлэлцэх болов уу гэсэн таамагтай байна. Мөн ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах эсэх, хамрагдвал төсвийн тодотголоо хэзээ хэрхэн хийх вэ гэх зэрэг асуудлыг хөндөж ярихаар төлөвлөжээ.
Бүлгийн ирц сая бүрдэж хуралдаанаа эхлүүллээ. Хуралдааны дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийх аж.
Б.Туул