Баянзүрх дүүрэгт 50 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орно
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛМонгол, АНУ-ын Ард түмний хүмүүнлэгийн тусламжаар Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороонд бага зардалтай, өндөр үр ашигтай 50 хүүхдийн цэцэрлэгийн барилгын шав тавилаа.
БСШУСЯ болон Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын захиалгаар, АНУ-ын Номхон далайн цэргийн командлалын инженерийн корпусын тусламжтай барьж байгаа тус цэцэрлэг ирэх наймдугаар сарын 24-нд ашиглалтад орох юм. Барилгын ажлын гүйцэтгэгчээр "ТТК" ХХК ажиллах бөгөөд нийт өртгийг 440 мянганам. доллар гэж тооцжээ.
Шав тавих ёслолд БСШУС-ын дэд сайд Ё.Отгонбаяр, Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Т.Баясах болон бусад холбогдох албаныхан оролцов.
Ж.Болор