“Автотээвэр” хүүхдийн гар зургийн уралдаан зарлав
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. Автотээврийн үндэсний төвөөс “Төрийн өмчийн менежмент ба нийгмийн хариуцлага-2017” сэдэвт өдөрлөгийн хүрээнд ЕБС-ийн 8-12 насны хүүхэд багачуудын дунд “Автотээвэр” сэдэвт гар зургийн уралдаан зарлалаа.
Сурагчдын амралтыг зөв боловсон өнгөрүүлэх, сэдвийн дагуу бүтээлч байдлаар илэрхийлэхийг дэмжих, тэдний дотоод ертөнц, хүсэл мөрөөдлийг тэдний нүдээр харахад энэхүү уралдааны зорилго оршиж байна.
Уралдаанд оролцогчдыг эхний гэрван байр эзлүүлэн 50-150 мянган төгрөг, өргөмжлөлөөр шагнаж урамшуулах юм. Харин тусгай байрын эзнийг өргөмжлөл, бэлэг дурсгалын зүйлсээр шагнах аж.
Түүнчлэн гар зургийн уралдаанд оролцсон хүүхэд бүрт гарын бэлэгтэй. Уралдаанд оролцох бүтээлийг энэ сарын 05-ныг хүртэл Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, Тээвэрчдийн гудамж, Автотээврийн үндэсний төвийн байранд хүлээн авах юм.
Ж.Болор