“Оюутан цэрэг” хөтөлбөрт Орхоны 100 оюутан хамрагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-04-03 12:47:38
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/ Орхон аймагт “Оюутан цэрэг” хөтөлбөр нээлтээ хийлээ. Өнгөрсөн жилүүдэд Улаанбаатар хот, Ховд, Дорнод аймагт хэрэгжиж байсан тус хөтөлбөрт энэ жилээс Орхон аймаг хамрагдаж байгаа юм.

Дархан-Уул,  Орхон аймгийн зургаан их дээд сургууль, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн дөрвөн төвд сурч буй 100 оюутан Орхон аймгийн  Технологийн их сургуульд танхимын, 186 дугаар ангид хээрийн сургалтад хамрагдана. Улмаар 8 дугаар сард “Тангараг” өргөнө. “Оюутан цэрэг” хөтөлбөрийн нээлтэд БХЯ-ны Бодлого, стратеги, төлөвлөлтийн газрын дарга, Бригадын генерал Г.Сайханбаяр, Орхон аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргал, Цэргийн штабын дарга хурандаа Г.Батсуурь, Зэвсэгт хүчний 186-р ангийн захирагч, хурандаа Д.Жигжидсүрэн нар болон их дээд сургуулийн захирал, сургалтын албаны дарга нар оролцлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 92 дугаар зарлиг, Засгийн газрын 40 дүгээр тогтоол, Батлан хамгаалах, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2014 оны хамтарсан тушаалаар “Цэргийн ерөнхий бэлтгэл” болон “Цэргийн мэргэжлийн бэлтгэл” сургалт буюу “Оюутан цэрэг” хөтөлбөр дөрөв дэх жилдээ амжилттай хэрэгжиж байна.

Б.Оюун-Эрдэнэ

相关新闻