Пегги Уитсон задгай сансарт гарсан тоогоор дээд амжилт тогтоолоо
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААНАСТАНА. /КАЗИНФОРМ/. Америкийн сансрын нисгэгч Роберт Шейн Кимброу, Пегги Уитсон нар задгай сансарт амжилттай гарчээ. Энэ ажиллагааг NASA-гийн цахим хуудсаар шууд дамжуулсан байна.
Сансрын тойрог замын станцад ажиллаж буй хоёр сансрын нисгэгчийн хувьд хоёрдахь удаагаа задгай сансарт гарсан нь энэ юм.
Эхний удаад 2017 оны 3 дугаар сарын 24-нд гарсан бөгөөд тухайн үед сансрын тойрог замын станц дээр Америкийн сансрын нисгэгч Шейн Кимброу, Францын Том Песке нар ажиллаж байв.
Харин өнөөдрийн гаралт нь Кимброугийн хувьд нь зургаа дахь удаагийн, Пегги Уитсоны хувьд наймдахь нь болж байгаа юм. Сансарт байсан хугацаагаараа эмэгтэйчүүдийн дунд дээд амжилт тогтоосон Пегги энэ удаад задгай сансарт гарсан тоогоороо дахин нэг дээд амжилт тогтоолоо
NASA-гийн мэдээлснээр, задгай сансарт гарах ажиллагаа амжилттай болсон ба сансрын нисгэгчид 7 цагийн турш хөлгийн гадна гүйцэтгэх төлөвлөгөөт ажлаа дуусгаад станцдаа буцан иржээ.
О.Барс