Элтон Жон, Эндрю Ллойд Уэббэр нар мюзиклээс сэдэвлэн хүүхэлдэйн кино хийнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГНЬЮ-ЙОРК./TASS/. Нэрт дуучин, хөгжимчин Элтон Жон, Эндрю Ллойд Уэббер, драмын зохиолч Тим Райс нар хамтран “Иосиф ба түүний зүүдний гайхамшигт олон өнгийн цув” мюзиклээс сэдэвлэсэн хүүхэлдэйн кино бүтээхээр шийджээ.
Энэ тухай Лас-Вегаст болсон театр, үзэсгэлэнгийн танхимын эздийн "CinemaCon" жил тутмын бага хурлын үеэр “STX Entertainment” продюсерын компанийн тэргүүн Адам Фогельсон мэдэгдсэн байна.
Иосифын тухай библийн домгоос сэдэвлэсэн энэ мюзиклыг Эндрю Ллойд Уэббер, Тим Райс нар хамтран 1960-аад оны сүүлчээр бүтээж байжээ. Түүнийг анх Лондоны Уэст-Энд дэх театрын нэгэн талбайд толилуулж байсан бол 1980-аад оны эхээр Нью-Йоркт жүжиг хэлбэрээр 800 гаруй удаа тогложээ.
Эндрю Ллойд Уэббер нийтдээ 13 мюзикл хийсэн ба түүний бүтээлүүд “Тони” театрын шагналыг долоон удаа, Грэммигийн хөгжмийн шагналыг гурван удаа, түүнчлэн “Оскар”, “Алтан бөмбөрцөг” зэрэг хүндтэй шагналуудыг хүртэж байжээ.
О.Барс