Малын тоонд бус чанарт анхаарна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-03-29 11:47:05
oyuka_hu@yahoo.com

Орхон\МОНЦАМЭ\ Орхон аймагт “Малчид, тариаланчдын зөвлөлгөөн” боллоо. Тус аймагт 811 малчин өрх, үхэр, ямаа, шувуу, гахай, зөгийн 23 фермерийн аж ахуй, газар тариалан, мал аж ахуй хосолсон 25 хоршоо, малчдын 12 бүлэг үйл ажиллагаа явуулж байна.

Тэдний төлөөлөл уг зөвлөлгөөнд оролцож хүнс, хөдөө аж ахуйн салбарт баримталж буй бодлого, шийдвэрийн талаар санал бодлоо солилцлоо. Мөн ХХААХҮЯ-ны мэргэжилтэн Г.Сувдаа, аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, Баян-Өндөр, Жаргалант сумын ИТХ, Засаг дарга, ХХААХҮГ-ын дарга Ж.Бат-Өлзий нар оролцлоо.

Зөвлөлгөөний үеэр малын тоо толгойг нэмэгдүүлэхээс илүүтэй чанарт анхаарах, органик бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, газар тарилангийн салбарт нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд анхаарах зэрэг асуудлыг хэлэлцлээ. Мөн малын вакцинжуулалтыг бүсчилж хийх, хот суурин газарт эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, хүлэмжийн аж ахуй, малын тэжээлийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна гэж ХХААХҮЯ-ны мэргэжилтэн Г.Сувдаа хэллээ.

Б.Оюун-Эрдэнэ

相关新闻