Гамшгийн хохирлын хэмжээг бүрэн гаргаагүй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь /МОНЦАМЭ/ Энэ сарын 21-24-ний хооронд Өмнөговь аймагт их хэмжээний цас орсны улмаас нэг иргэн нас баржээ.
Тухайн гамшгийн талаарх цаг үеийн мэдээг өмнө нь мэдээлж байсан билээ. Тус бүс нутгийн цагаарын гамшигт үзэгдлийн хохирлын хэмжээг хараахан бүрэн тогтоогоогүй байгаа ажээ. Учир нь хөдөөний малчин өрхүүдээсээ бүрэн мэдээлэл авч чадаагүй бөгөөд зарим өрхүүдэд одоог хүртэл хүрч чадаагүй байгаа гэнэ. Энэ үеэр 52 иргэн алга болсны 51-ийг нь олоод байсан бөгөөд өнөөдөр нэг иргэний цогцсыг олсон байна.
"Аймгийн Засаг даргын нөөцөд өвс тэжээл хангалттай байгаа. харин үүнийг сумд руу хүргэх арга хэмжээг бид авч ажиллаж байна. Өвс тэжээлийг хэрэгцээт газар нь хүргэхэд их цасыг туулах машин ховор байгаа ч цэргийн ангиудаасаа туулах чадвартай зургаан авто машиныг дайчлан ажиллаж байгаа. Хүрч чадахгүй байгаа хоёр сумандаа хүрсэн" гэж тус аймгийн Засаг дарга Н.Наранбаатар ярилаа.
Д.Мишигсүрэн