Эмэгтэй удирдагчдыг илтгэх урлагт сургав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
ariunbold@montsame.gov.mn
2017-03-27 11:16:21

Хоган Ловеллс олон улсын хуулийн фирм нь эмэгтэйчүүдийн хөгжил дэвшил, манлайллыг дэмжих зорилгоор "Удирдагчийн төлөв байдал, үр нөлөөтэй илтгэх" сэдвээр сургалтыг 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдөр иргэний нийгэм, бизнес, төр засгийн төлөөлөл болсон 40 гаруй эмэгтэйчүүдэд зориулан амжилттай зохион байгууллаа.

Олны өмнө илтгэхээс айх айдас нь үхлийн айдсаас илүү байдаг гэдгийг судалгаагаар тогтоосон байдаг. Тиймээс илтгэх урлаг нь амжилтад хүрэхэд шаардлагатай чадваруудын жагсаалтыг тэргүүлдэг юм. Албан тушаал ахих, дээд удирдлагын түвшинд хүрэхэд "үл үзэгдэх" саадтай тулгардаг эмэгтэйчүүдийн хувьд энэ чадварыг эзэмших нь тэр тусмаа ач холбогдолтой.

Сургагч багш, Салли Деллоу нь байгууллагын болон гүйцэтгэх удирдлагын сургалт зохион байгуулах, мэргэжлийн зөвлөгөө өгөх чиглэлээр 25 жил ажилласан туршлагатай. Тэрээр мөн мэргэжлийн жүжигчин, зохиолч тул эдгээр мэргэжлийн чадвараа ашиглан сургалтыг оролцооны өвөрмөц аргаар явуулдаг бөгөөд энэ сургалтыг удирдахаар Хонг Конгоос тусгайлан ирсэн юм.

Хоган Ловеллс нь 6 тив дамнасан 40 гаруй салбартай бөгөөд Монгол Улсад суурин ажиллах болсон анхны олон улсын хуулийн фирм юм. Тус фирм нь Монгол Улсын Засгийн газар, дотоодын болон гадаадын бизнес, санхүүгийн байгууллагуудад олон чиглэлээр хууль зүйн зөвлөгөө үзүүлдэг дотоод болон гадаадын чадварлаг, туршлагатай хуульч нартай юм.

Хоган Ловеллс нь нийгмийн хариуцлагын хөтөлбөрийнхөө хүрэнд хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй үзүүлж, байгаль орчин, орон нутгийн дэмжлэг, хувь тэнцүүлсэн хандивын хөтөлбөр хэрэгжүүлдгийн зэрэгцээ энэхүү эмэгтэйчүүдийн хөгжил дэвшлийг дэмжсэн үйл ажиллагааг дөрөв дэх жилдээ зохион байгуулж байгаа юм байна. Тус фирмийн ажилтан бүр 25-аас доошгүй цагийг сайн дурын буюу нийгэмд тустай үйл ажиллагаанд зарцуулдаг журамтай. Өнгөрсөн жил “Хүүхдийг Ивээх Сангийн” Монгол дахь хөтөлбөр тэргүүтэй төрийн бус байгууллагуудад Монгол Улсын Хүүхдийн эрхийн тухай хууль болон Монгол Улсын Хүүхэд хамгааллын тухай хуулийг боловсруулахад үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөө үзүүлж, тус хуулиудыг батлуулахад хувь нэмэр оруулжээ. Энэ жил Монголын Аутизмын Холбоог дэмжин ажиллаж байгаа юм байна

相关新闻