Я.Төмөрбаатар бүрэлдэхүүн сургуулиудын үйл ажиллагаатай танилцав
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛУлаанбаатар /МОНЦАМЭ/. МУИС-ийн захирал, доктор Я.Төмөрбаатар энэ сарын 20-24-нд бүрэлдэхүүн сургуулийн анги танхим, сургалт, судалгааны лаборатори, хичээлийн байр, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв /МСҮТ/, багш оюутны суралцах, ажиллах нөхцөл байдалтай өөрийн биеэр танилцлаа.
Энэ хугацаанд тэрээр 5 бүрэлдэхүүн сургуулийн 32 тэнхим, 128 сургалт судалгааны лаборатори, анги танхим болоод оюутны 6 дотуур байрны үйл ажиллаагатай танилцаж багш, ажилтан, албан хаагчдын санал хүсэлтийг сонсов.
Уулзалтын үеэр тэрээр, “МУИС нь 2024 он хүртэл хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөөндөө Азийн шилдэг 100 сургуулийн нэг болох зорилт тавьсан. Олон улсын нэр хүндтэй сэтгүүлд хэвлүүлсэн судалгаа, эрдэм шинжилгээний өгүүлэл, эрдмийн бүтээлүүд нь энэ зорилтын гол шалгуур болохоос гадна багш нарын эв нэгдэл, хичээл зүтгэл маш чухал үүрэгтэй” гэдгийг онцлон хэлж байлаа.
Ж.Болор