Эдди Мерфи “Coming to America”-ын үргэлжлэлийг хийнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
bars@montsame.mn
2017-03-21 16:30:00

НЬЮ-ЙОРК./TASS/. Америкийн нэрт кино жүжигчин Эдди Мерфи цагтаа үзэгчдийн талархлыг асар их хүлээж, “Оскар"-т өрсөлдөж байсан “Coming to America, 1988” гэдэг инээдмийн киноны үргэлжлэлийг хийхээр төлөвлөж байгаа ажээ. Энэ тухай TMZ  цахим хуудсанд бичсэн байна.

Мэдээлэлд дурдсанаар, Мерфи одоо “Coming to America-2”-ын кино зохиол дээр ажиллаж байгаа бөгөөд жүжигчдийн багийг одоохондоо сонгож амжаагүй байгаа аж.

Мерфигйин энэ төлөвлөгөөний талаарх мэдээлэл анх "Twitter" сүлжээнд гарч байв. Мерфи энэ төсөлдөө анхны киноны жүжигчдийг татан оролцуулах бодолтой байгаа аж. Уг инээдмийн кинонд сүйт бүсгүйн дүрд тоглосон Ванесса Белл Кэллоуэй уг киноны үргэлжлэл ангиудад тоглохыг зөвшөөрч байгаагаа хэлжээ.

Энди Мерфи 1961 оны 4 дүгээр сарын 3-нд Нью-Йоркт төржээ. Балчир насанд нь түүний жүжигчний авьяас тодорч эхэлсэн бөгөөд өсвөр насандаа янз бүрийн стэнд-ап клубүүдэд хошин шогийн номер үзүүлэн мөнгө олох болжээ. 1980 онд түүнийг “Бямба гарагийн орой шууд эфирт” гэдэг телешоунд урьснаар олонд танигдаж эхэлсэн байна.

1982 онд Мерфи “48 цаг” инээдмийн кинонд тоглосноор түүний кино жүжигчний гараа амжилттай эхэлжээ. 

О.Барс

 

相关新闻