Жудо бөхийн бүсийн аваргын тэмцээн Дорнодод болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
dornod@montsame.mn
2017-03-21 16:15:54

Дорнод /МОНЦАМЭ/. Жудо бөхийн Зүүн бүсийн аварга шалгаруулах тэмцээн 3-р сарын 31-нээс 4-р сарын 2-ны өдрүүдэд Дорнод аймагт болж, зүүн аймгуудын шилдэг жудочид цуглах гэж байна.

Тэмцээнийг Монголын Жудо бөхийн холбооны шүүгчид ирж шүүх юм. Бүсийн аварга шалгаруулах тэмцээнд Хэнтий, Сүхбаатар, Дорнод, Дорноговь, Говьсүмбэр аймгийн 300 гаруй тамирчин 24 жинд өрсөлдөж, ялагчид нь Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцоно.

Дорнод аймгийг төлөөлөн тус тэмцээнд Н.Дэлгэрцэцэг, Г.Ганзул, Н.Наранжаргал, А.Баяржаргал, Г.Төрхүү, Т.Хатансүлд, Г.Билгүүн, Б.Шинэбаяр нарын Монгол Улсын болон олон улсын тэмцээний шагналт тамирчид барилдана.

Б.Туяа

相关新闻