Цас их орсны улмаас Улаанбаатар-Өлгийн нислэг хойшлогдлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2017-03-21 15:13:50

Баян-Өлгий /МОНЦАМЭ/.  Баян-Өлгий аймагт өчигдөр шөнөөс эхлэн их хэмжээний цас орж байна. Цас 22-ны өдөр хүртэл үргэлжлэн орох төлөвтэй байгаа бөгөөд өнөөдрийн онгоцны нислэг маргааш хүртэл хойшлогдлоо.

Дашрамд дуулгахад, өнөөдрийн онгоцоор Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тэргүүтэй төр засгийн төлөөлөгчид ирж, Наурыз баярын арга хэмжээнд оролцохоор төлөвлөөд байсан юм.

Одоогийн байдлаар аймгийн төвд 2 мм, Дэлүүн сумд 6 мм, Булган сумд 12 мм цас орсон бол бусад сумын нутгаар 1-2 мм хур тунадас буусан талаар аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний албанаас мэдээллээ.

Өнгөрсөн өвөл тус аймгийн нутаг өмнөх жилүүдтэй харьцуулахад харьцангуй бага цастай байсан юм.

          Ө.Нурболат

相关新闻