УБЦТС ТӨХК шилдэг 30 хэрэглэгчийг тодруулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК шилдэг 30 хэрэглэгчээ тодруулжээ. Шилдэг хэрэглэгч арга хэмжээг 2007 оноос хойш гурав дахь удаагаа зохион байгуулж буй бөгөөд нийт 46 хэрэглэгч өмнө нь шилдгээр тодорсон байна.
Энэ удаагийн шилдэг ахуйн хэрэглэгчээр нийт 17, шилдэг аж ахуйн нэгж хэрэглэгчээр 13 аж ахуйн нэгж шалгарсан байна.
Шилдэг ахуйн хэрэглэгчээр Хан-Уул дүүргээс Дашцэрэнгийн Содномбалжир, Цэрэнгийн Нарантуяа, Сонгинохайрхан дүүргээс Жигмэдийн Сүхбаатар, Доржийн Шагдарсүрэн, Баянгол дүүргээс Лхаасүрэнгийн Халиунхүү, Балдангийн Готов, Чингэлтэй дүүргээс Цэдэвийн Байгал, Дашчойнхорын Ганбаатар, Налайх дүүргээс Лхагвын Сүхбаатар, Чоожоогийн Галсанцэрэн, Төв аймгийн Зуунмод сумаас Бадарчийн Шагдарсүрэн, Төмөртогоогийн Нүрзэд, Зуслангаас Долгорын Юра, Баянзүрх дүүргээс Баярсайханы Уянга, Санзайгийн Юра, Сүхбаатар дүүргээс Тогообандийн Жамьяндорж, Пүрэвийн Ганбаатар нарын иргэд тодорчээ.
Харин шилдэг аж ахуйн нэгж хэрэглэгчээр Ус сувгийн удирдах газар, Номин холдинг ХХК, Мобиком корпораци, Алтан тариа ХХК, Синвоюань ХХК, Нарантуул трейд ХХК, Тахь ко ХХК, Шастины нэрэмжит III нэгдсэн эмнэлэг, Юнитель ХХК, Хас банк, Мон Эгг ХХК, Жүр үр ХХК, Энхийн төлөө цогцолбор зэрэг байгууллагууд шалгарлаа.
Шилдэг хэрэглэгчдийн хувьд цахилгаан эрчим хүчийг жилд ахуйн бол 3500 кВт.ц, аж ахуйн нэгж 1 сая кВт.ц-аас доошгүй хэрэглэсэн, гэрээний зөрчилгүй, бичиг баримтын бүрдэл бүрэн, техникийн нөхцлийн шаардлага хангасан байх шаардлагатай аж.
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК нь нийслэлийн найман дүүрэг, Төв аймгийн 16 сумын нутаг дэвсгэр дэх 350 шахам мянган хэрэглэгч буюу нийт хүн амын 48 хувьд цахилгаан эрчим хүчийг түгээн борлуулж буй юм. Өнгөрсөн онд тус компани нь 2.1 тэрбум цахилгаан эрчим хүчийг борлуулж, орлогоо бүрэн төвлөрүүлснээс гадна хэрэглэгчдэд үзүүлэх үйлчилгээгээ сайжруулах, техник, технологио шинэчлэх төслүүдийг хэрэгжүүлжээ.
Б.Заяа