Өрхийн амьжиргаа тогтоох судалгааны талаар мэдээлэл өглөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий /МОНЦАМЭ/Өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгаа эхлэх гэж байгаатай холбогдуулан ард иргэдийг уг судалгаанд идэвхтэй оролцож, өрхийн орлогоо үнэн зөвөөр өгөхийг уриалж аймгийн хөдөлмөр, халамж үйлчилгээний газраас мэдээлэл өглөө.
Улсын хэмжээнд өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгаа 03-р сарын 27-оос эхлэн 10 хоног үргэлжлэх юм байна. Энэ удаагийн судалгаа шинэчлэгдсэн журмаар явагдана. Тухайн өрхийн орлогыг нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг тогтмол хугацаанд нь төлж байсан эсэх мөн өрхийн дундаж орлогоор тогтоох болсон талаар холбогдох мэргэжилтэн мэдээллээ.
2013 оны өрхийн амьжиргаа тогтоох судалгаа ганц Баян-Өлгий аймагт ч биш улсын хэмжээнд хангалтгүй явагдсан гэсэн дүгнэлт гарсан билээ. Энэ судалгаа хангалтгүй явагдсан гол шалтгаан нь судалгаанд гэрээгээр ажиллаж байсан ажилчид өрх бүрт нэг бүрчлэн орж судалгаа аваагүйгээс болсон гэж холбогдох мэргэжилтнүүд тайлбарлаж байна. 2017 оны өрхийн амьжиргаа тогтоох судалгаанд ажиллах ажиллагчдыг сонгон шалгаруулалтанд оруулах юм. Одоогийн байдлаар 300-аад хүн бүртгүүлсэн байна.
Б.Уянга