Орхон аймагт өрхийн эрүүл мэндийн болон түргэн тусламжийн цогц төв байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-03-20 13:33:12
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/  Орхон аймагт “Өрхийн эрүүл мэндийн цогц төв”, “Түргэн тусламжийн төв”, “Нийгмийн эрүүл мэндийн төв” үйл ажиллагаагаа явуулж эхлэхэд бэлэн боллоо.

Засгийн газрын мөрийн хөтөлбөрт Орхон аймагт “Түргэн тусламжийн төв” байгуулахад 1.5 тэрбум,  “Өрхийн эрүүл мэндийн цогц төв” хоёрыг  байгуулахад тус бүр 1.5 тэрбум төгрөг зарцуулахаар туссан. Иймд аймгийн Эрүүл мэндийн газраас шинээр байгуулагдах Өрхийн эрүүл мэндийн цогц төвүүдэд шаардлагатай 14 нэр төрлийн тоног төхөөрөмж, иргэдэд үйлчлэх нарийн мэргэжлийн үйлчилгээнүүдийн жагсаалтыг бэлэн болгосон  гэж Эрүүл мэндийн газрын дарга М.Баттүвшин ярьлаа. Мөн  “Жирэмсний өртөмтгий бүлгийн онцгой хяналтын кабинет”-ын эх барих эмч нарыг Өрхийн эрүүл мэндийн цогц төвүүдэд  ажиллуулахаар болжээ. Мөн эдгээр төвүүдэд товлолт вакцин тарилгын ажлыг зохион байгуулах зэрэг олон ажил төлөвлөгджээ. Дээрх төвүүдийн үйл ажиллагаа  тун удахгүй эхэлнэ.

Б.Оюун-Эрдэнэ

相关新闻