МУИС-ийг Я.Төмөрбаатар удирдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2017-03-20 10:38:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БСШУС-ын сайдын тушаалаар энэ сарын 17-ны өдөр МУИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр Я.Төмөрбаатарыг томилж,  өмнөх захирал Р.Бат-Эрдэнэ тамгыг гардуулан өглөө.

Я.Төмөрбаатар нь өмнө нь БСШУЯ-ны дэд сайдаар ажиллаж байсан, Герман улсад улс төр, олон нийтийн мэргэжлээр төгссөн, МУИС-д улс төр судлалын доктор хамгаалсан.

Боловсрол:

-1986 онд Улсын Багшийн дээд сургууль

-1989 онд ХБНГУ-ын Залуучуудын дээд сургуулийг төгсөж,  Япон, БНСУ, БНЭУ-д тус тус мэргэжил дээшлүүлсэн.

Урьд нь эрхэлж байсан ажил:

-1986-1988 онд Төв аймагт ХЗЭ-ийн хорооны Зааварлагч, Нарийн бичгийн дарга

-1989-1990 онд МХЗЭ-ийн Төв хороонд Зохион байгуулагч, Тасгийн эрхлэгч

-1990-1996 онд Монголын залуучуудын холбоонд Зохион байгуулагч, Тэргүүлэгч гишүүн

-1996-1999 онд МУ-ын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Залуучууд, гэр бүл, эмэгтэйчүүдийн газрын дарга

-2007-2008 онд МАН-ын Удирдах зөвлөлийн ажлын албаны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга

-2008-2009 онд МУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх, Хэвлэл мэдээллийн албаны дарга

-2009-2014 онд Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн даргын ахлах зөвлөх

-2014 онд  Сургалт судалгааны “Стратеги Академи”-ийн захирал

-2015-2016 Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайдын албыг хашиж байсан.

МУИС нь бүрэлдэхүүн таван сургууль, орон нутаг дахь харьяаллын хоёр сургууль, үндэсний статустай гурван хүрээлэн, судалгааны бусад нэгжүүдтэй, бакалавр, магистр, докторын түвшний суралцагч, эрдэмтэн багш, ажилчидтай Монгол Улсын эрдэм оюуны томоохон төв билээ.

Ж.Болор

相关新闻