“Орхон бороо” экспедици ажиллана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНОрхон /МОНЦАМЭ/ Жил бүрийн 3-р сарын 23-нд Дэлхийн цаг уурын өдөр тохиодог. Энэ онд уг өдрийг “Үүлийг танин мэдэхүй” сэдвийн хүрээнд тэмдэглэнэ.
Учир нь сүүлийн жилүүдэд дэлхий нийтээр уур амьсгалын өөрчлөлт явагдаж буйтай холбоотойгоор олон улсад үүлэнд агуулагдаж буй усны нөөцийг ашиглан усан сан, усан цахилгаан станц, хөдөө аж ахуй, газар тариалан гээд олон салбарт дэвшил гаргах болсон. Орхон аймаг ч мөн адил “Орхон бороо” нэртэй экспедицийн үйл ажиллагааг эрчимжүүлэхээр ажиллаж байгааг УЦУОША-ы дарга С.Отгонбаатар ярьлаа.
Үүний хүрээнд үүлэнд зориудаар нөлөөлдөг пуужин авахаар болсон бөгөөд энэ чиглэлээр гарсан шинэ технологийг судалж байгаа аж.
Б.Оюун-Эрдэнэ