Маршал Г.Дэмидийн хүндэтгэлийн цогцолбор байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-03-18 08:43:54
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Орхон аймгийн Зэвсэгт хүчний 186 дугаар ангид  Монгол Улсын гурван маршалын нэг, цэргийн нэрт зүтгэлтэн Г.Дэмидийн хүндэтгэлийн цогцолбор байгууллаа.

Тус анги 1936 онд Маршал Г.Дэмидийн санаачилгаар байгуулагдсан бөгөөд  түүний мэндэлсний 100 жилийн ойгоор буюу 2000 онд нэрэмжит болгожээ.  .

Цогцолборын нээлтэд аймгийн Засаг дарга Д.Батлут, ИТХ-ын П.Пүрэвлхагва, ЗДТГ-ын дарга Д.Соёлчхүү нар  зарим алба хаагчдыг шагнаж урамшууллаа. Мөн Засаг дарга Д.Батлут 2.4 сая орчим төгрөгийн хийн зуухыг Зэвсэгт хүчний 186 болон 110-р ангид хандивлалаа. Түүнчлэн тус ангийн жагсаалын талбайг засварлаж, орон нутгийн бүтээн байгуулалтын ажилд оролцох боломжоор хангахаа илэрхийлсэн юм.

 Маршал Г.Дэмидийн нэрэмжит Зэвсэгт хүчний 186 дугаар анги  1939 оны Халх голын дайн, 1945 оны Чөлөөлөх дайнд  оролцож баатарлаг гавьяа байгуулсан түүхтэй. Тус ангиас Монгол Улсын Баатар дөрөв төрсөн гарснаас гадна алба хаагчид нь 2003 оноос эхлэн Энхийг сахиулах ажиллагаанд нэр төртэй оролцож байгаа юм.

Б.Оюун-Эрдэнэ

 

 

相关新闻