Наурызын баярт зориулан сурагчид жүжигчилсэн тоглолт хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2017-03-16 20:13:11

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Ерөнхий боловсролын 3-р сургуулийн Казах хэлний заах аргын салбар секцээс “Наурызын баярыг” тохиолдуулан 8-р ангийн сурагчдын дунд казах түмний ёс заншлыг сурталчлан таниулах, үр хойчдоо хэрхэн өвлүүлэн үлдээдэг тухай жүжигчилсэн тоглолт зохион байгууллаа.

Казах түмний ёс, зан заншил болох шагай харвах, бэр гуйх, хурим хийх,хүүхэд хөлд оруулах зэрэг нь бусад үндэстний зан үйл, ёс заншилтай харьцуулахад өвөрмөц байдаг юм.  Тус жүжигчилсэн тоглолтонд 8-р ангийн дөрвөн бүлгийн сурагчид оролцож багаар хамтран ажиллаж сурахааас гадна, казахын зан үйл, ёс заншлыг илүү түгээн дэлгэрүүлж бусдадаа үлгэр дууриалал үзүүлэх зорилготой байлаа.

Тус ерөнхий боловсролын 3-р сургуулийн Казах хэл, Уран зохиолын багш нар хичээлийн хөтөлбөртөө өөрсдийн  зан үйл, ёс заншлын тухай тусгаж өгсөн байдаг байна.

Б.Энх-Уянга

 

相关新闻