Өсвөрийн даамчид шилдгүүдээ тодруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2017-03-16 12:49:44

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Биеийн тамир, спортын газраас 100 буудалт даамын өсвөрийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.

Жил бүр 10, 13, 17 насны ангиллаар уламжлал болгон зохион байгуулагддаг уг тэмцээнд аймгийн төв болон хөдөө сумдын 10 багийн 110 хүүхэд оролцож, 21 багц медалийн төлөө оуюн ухаан, мэдлэг чадвараа сорин өрсөлдсөн байна.

Хоёр өдөр үргэлжилсэн аймгийн аварга шалгаруулах тэмцээнд онооны дүнгээр А.Ташкент дасгалжуулагчтай Цэнгэл сумын бүрэн дунд сургуулийн өсвөрийн тамирчид 1 дүгээр байр, Б.Нурлан дасгалжуулагчтай Ногооннуур сумын бүрэн дунд сургуулийн тамирчид 2 дугаар байр, Х.Бахытжан дасгалжуулагчтай Алтанцөгц сумын бүрэн дунд сургуулийн баг тамирчид 3 дугаар байранд тус тус шалгарлаа.

Ө.Нурболат


 

 

相关新闻