Баян-Өлгий аймагт хурдан морины уралдаан боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий /МОНЦАМЭ/. Аймгийн Морин Спорт Уяачдын Холбооноос XVII жарны Гал тахиа жилийн Сар шинийн баярт зориулсан азарга, их нас, соёлон морьдын уралдааныг энэ сарын 11-нд зохион байгууллаа.
Сар шинийн баярт зориулсан хурдан морины уралдаанд азарга 35, их нас 62, соёолон 32 нийт 129 морь уралдсан юм. Үүнээс азаргын түрүүг Толбо, Алтанцөгц сумын уяачид, соёлонгийн түрүүг Буянт, Өлгий сумын Баяннуур сумын уяачид, их насанд Өлгий, Алтай, Баяннуур сумын уяачдын сойсон морьд тус тус хурдаллаа.
Хурдан морь унаач хүүхдүүдийн дийлэнх нь 13-15 насны хүүхэд байсан ба тэдний амь нас, аюулгүй байдлыг хангах зориулалтын хувцас хангалтгүй байлаа.
Б.Энх-Уянга