“Даян” нуураас загас агнасан хэргийг шалгаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий /МОНЦАМЭ/. Улсын тусгай хамгаалалттай “Даян” нуураас загас агнаж улсад их хэмжээний хохирол учруулсан хэргийг Баян-Өлгий аймаг дахь цагдаагийн газрын алба хаагчид илрүүлэн шалгаж байна.
Өлгий сумын 10 дугаар багийн иргэн С нь хууль бусаар зохих зөвшөөрөлгүй агнасан 565 ширхэг хадран, 54 ширхэг сугас загас мөн заарт хархын эд эрхтэнг хууль бусаар хадгалж байсныг илрүүлжээ.
Монгол хадран загасыг худалдаалах зорилгоор хууль бусаар агнаснаас болж жил тутам ховордож байгаа юм байна. Мөн Заарт харх нь Монгол орны улаан номонд бүртгэгдсэн байдаг бөгөөд тархац нутгийн 7 орчим хувийг улсын тусгай хамгаалалтад авсан байдаг юм. Тиймээс аймгийн цагдаагийн газраас санаачлан байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор 3 дугаар сард “Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга зам” сэдэвт зөвлөлгөөн зохион байгуулахаар төлөвлөөд байна.
Б.Энх-Уянга