Нөгөөдрөөс цасан шуурга шуурна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВТөв /МОНЦАМЭ/. Маргааш Төв аймгийн нутгийн баруун хэсгээр, дөрвөнд зүүн хэсгээр цас орж, явган шуурга шуурч, цаашдаа нийт нутгаар хүйтрэх төлөвтэй байна.
Гуравдугаар сарын 04-ний өдрөөс 08-ны өдөр хүртэлх тав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв байдлаар дөрвөнд нутгийн зүүн хэсгээр, таванд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно.
Энэ сарын 5-6-нд зарим газраар салхи 12-14 м/с хүрч, шороон болон цасан шуурга шуурна. Уулархаг нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 2-7 градус хүйтэн байна. 7-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа нийт нутгаар хүйтний эрч суларна гэж Төв аймгийн УЦУОШГ-ын синоптик инженер Д.Долгоржав хэллээ.
Өнөөдрийн байдлаар Төв аймгийн нийт нутгаар цас орохгүй, үүлшинэ. Өдөртөө нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр салхилах бол өдөртөө зарим газраар түр зуур 12-14 м/с хүрч ширүүснэ. Уулархаг нутгаар шөнөдөө 16-21 градус, бусад нутгаар 11-16 градус, өдөртөө нутгийн зүүн өмнөд хэсгээр 1-6 градус, бусад нутгаар бага зэрэг хүйтэрч 4-9 градус хүйтэн байна.
Харин Төв аймгийн Зуунмод хот орчмоор үүлшинэ, цас орохгүй. Баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр салхилах бол өдөртөө түр зуур 12-14 м/с хүрч ширүүснэ. Өмнөх хоногоос өөрчлөлтгүй, шөнөдөө 10-12 градус, өдөртөө бага зэрэг хүйтэрч 2-4 градус хүйтэн байна.
Т.Есүхэйтөмөр