Монгол дуучид “Cardiff Singer of the World” уралдааны шигшээд шалгарав

МОНГОЛЫН МЭДЭЭ
dusem11@yahoo.com
2017-03-02 13:09:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонт, Монгол Улсын гавьяат жүжигчин,  дуурийн дуучин  Г.Ариунбаатар, УДБЭТ-ын дуучин Э.Батжаргал нар “BBC” телевизээс хоёр жил тутамд зохион байгуулдаг дуурийн дуучдын алдарт “Cardiff Singer of the World” уралдааны финалын буюу шигшээ шатанд шалгарчээ.

Тус уралдааны эцсийн шалгаруулалт ирэх зургадугаар сарын 18-25-нд болох юм. Уг тэмцээн хоёр жилд нэг удаа Их Британийн Уэльсийн нийслэл Кардиффи хотод зохион байгуулдаг бөгөөд тухайн газрынхаа нэрээр ихэд алдаршсан олон улсын дуурийн дуучдын уралдаан юм.

Дашрамд дуулгахад, Гавьяат жүжигчин Э.Амартүвшин 2015 онд тус тэмцээний эцсийн шатанд шалгарч, улмаар үзэгчдийн нэрэмжит шагналыг хүртэж байв.

Д.Өлзий 

相关新闻