Оскарын "шилдэг эмэгтэй жүжигчин"-ээр Эмма Стоун тодорлоо
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГЛОС-АНЖЕЛЕС. /СNN/. Америкийн жүжигчин Эмма Стоун "La La Land” мюзикл кинонд бүтээсэн жааз хөгжимчинд дурласан Миа хэмээх жүжигчин бүсгүйн дүрээрээ “шилдэг эмэгтэй жүжигчин”-ээр тодрон анхны Оскарын шагналаа хүртлээ.
Өдгөө 28 настай Э.Стоун нь Оскарын шагналт Натали Портман ба Мерил Стрип, Францын жүжигчин Изабель Юппер болон Ирланд-Этиопийн жүжигчин Рут Негга нарыг ялан энэ шагналыг хүртсэн байна.
“Алтан бөмбөрцөг” кино наадам болон Их Британийн кино академийн “шилдэг эмэгтэй жүжигчин”-ээр тодроод байсан түүнийг Оскарын шагнал хүртэх хамгийн өндөр магадлалтай хүн гэж кино шүүмжлэгчид үзэж байсан юм.
Тэрбээр 2015 онд "Birdman" кинонд бүтээсэн туслах дүрээрээ Оскарын шагналд нэр дэвшиж байжээ.
Г.Доржханд