Ардын багш Ч.Насантогтохын нэрэмжит жүдогийн тэмцээн болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2015-10-20 17:06:23

Өвөрхангай аймгийн Засаг даргын ивээл дор 7 дахь жилдээ зохион байгуулж буй Хөдөлмөрийн баатар, Ардын багш, гавьяат дасгалжуулагч Чимэдбазарын Насантогтохын нэрэмжит жүдо бөхийн өсвөр үеийн олон хотын тэмцээн Өвөрхангай аймгийн Арвайхээр хотноо болж шилдгүүдээ тодрууллаа.

Тус тэмцээн 10 дугаар сарын 16-18-нд болсон бөгөөд хот, хөдөөгийн 21 байгууллагын эрэгтэй 251, эмэгтэй 85 нийт 336 тамирчин оролцож хүч, ур чадвараа сорьсон юм. Энэ удаагийн тэмцээнийг Өвөрхангай аймгийн ЗДТГ, Монголын жүдо бөхийн холбоо, тус аймгийн Биеийн тамир, спортын газар болон Жүдо бөхийн холбоо нь хамтран зохион байгуулжээ.

Тэмцээнд төрөлжсөн сургалттай, биеийн тамир, спортын дунд сургууль ОБЕГ-ын “Аврагч” спорт хороо, Борнуур дэвжээ, Хан-Уул дүүрэг “Женко” клуб, Баянхонгор, Өвөрхангай, Архангай, Сүхбаатар аймаг, СХД, “Женко” клуб, “Боржин төв” дэвжээ, “Тэмүүжин” клуб, “Сүлд” дэвжээ, “Шилдэг жүдо” клуб, “Алтайн хүчтэн” дэвжээ, “Сэцэн ханы хүчтэн” клуб, Жаргалант сум, Гучин-Ус сум, Чингэлтэй дүүрэг, Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны баг тамирчид оролцсон юм.

Д.Өлзий

相关新闻