Чөлөөт бөхийн шигшээ багийнхан АНУ-ыг зорилоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-11-06 09:47:38

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Монголын чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчин АНУ-ын Нью-Йорк хотод болох “Bill Farrell Memorial” тэмцээнд оролцохоор эх орноосоо мордлоо.


Маргааш хөшгөө нээж, хоёр өдөр үргэлжлэх тус тэмцээнд 30 орчим орны тамирчид оролцох бөгөөд манай улсаас эрэгтэй зургаа, эмэгтэй найман тамирчин зодоглоно. Багийн бүрэлдэхүүнд гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, Т.Тулга, олон улсын хэмжээний мастер О.Сүлдхүү, З.Болортунгалаг тэргүүтэй бөхчүүд багтсан байна. Т.Тулга, О.Сүлдхүү нарын хувьд ОХУ-д зохион байгуулж буй халз барилдаанд оролцсоны дараа тамирчидтайгаа нэгдэх юм.


Тэмцээний дараа эрэгтэйчүүд Филадельфи хотын Пенсильванийн их сургууль болон Лихай их сургуулийн Бүсийн бэлтгэлийн төвд хамтарсан бэлтгэлд оролцоно. Харин эмэгтэйчүүдийг “Колорадо Спрингс” олимпын бэлтгэлийн төвд 14 хоногийн хамтарсан бэлтгэлд хамруулах ажээ.


Ташрамд дурдахад, чөлөөт бөхийн тамирчид Хятадын ӨМӨЗО-ы Хөх хот, ОХУ-ын Дагестан, Япон болон Төв аймгийн Батсүмбэр суманд байрлах “Чэмпионс” баазад олон улсын хамтарсан бэлтгэлд хамрагдсан юм. 

相关新闻