Н.Төгсцогт, алдарт боксчин Мэнни Пакьяогийн дүүг нокаутаар ялав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-02-26 21:22:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Лондонгийн олимпийн наадмын мөнгө, ДАШТ-ий мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат тамирчин, мэргэжлийн боксчин “King Tug “ хэмээх Нямбаярын Төгсцогт, Филиппин боксчин , 23 настай Жхон Дамас Жеминог 10 дугаар раундад КО буюу хүнд цохилтоор ялж, ээлжит буюу найм дахь ялалтаа байгуулав.

Алдарт боксчин Пакьяогийн дүүтэй хийсэн энэ тулаан АНУ-ын Алабама мужийн Бирминхэм хотын “The Legacy Arena” хэмээх 17 600 хүний суудалтай ордонд болсон юм. Төгсцогтын хувьд мэргэжлийн боксын рингэн дээр найман удаа халз тулаан хийхдээ бүх өрсөлдөгчөө КО буюу нокаутаар ялаад байна.

“The Disaster” буюу “Гамшиг” хэмээх хочит Жемино 163 см өндөр, баруун, мэргэжлийн бокст 23 тулаан хийснээс 15 ялалт байгуулж (7 KO), долоо ялагдаж, нэг тэнцсэн, чансаагаараа дэлхийд 33 дугаарт эрэмбэлэгддэг тамирчин.

Н.Төгсцогт, Жемино нар Premier Boxing Championship-ийн Super feather weight буюу 59 кг-д халз тулалдсан. Энэ тулааныг Fox Sport 1 ТВ тулааныг шууд дамжуулан үзүүлсэн байна.

Төгсөө өрсөлдөгчөө 10 үеийн нэгээс бусдад нь давамгайлж, гурван ч удаа нокдаунд оруулж, улмаар 10 дугаар раунд хүнд цохилтод оруулан ялсан юм.

Д.Өлзий

相关新闻