ШУА-ийн харьяа хүрээлэнгүүдийн захирлыг томилов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2017-02-21 15:56:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ШУА-ийн харьяа хүрээлэнгүүдийн захирлын сонгон шалгаруулалт өчигдөр болж, захирлуудаа томиллоо.

Тодруулбал, Философийн хүрээлэнгийн захирлаар доктор /Sc.D/ Ш.Ариунаа, Хэл зохиолын хүрээлэнгийн захирлаар доктор, профессор Г.Билгүүдэй, Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн захирлаар доктор Д.Баттогтох, Хими, химийн технологийн хүрээлэнгийн захирлаар доктор Л.Жаргалсайхан нар шинээр сонгогдож үүрэгт ажилдаа оров.

 Харин Олон улсын харилцааны хүрээлэнгийн захирлаар доктор /Sc.D/  Ж.Баясах, Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн захирлаар доктор /Sc.D/ Я.Адъяа, Палеонтологи, геологийн хүрээлэнгийн захирлаар доктор Х.Цогтбаатар, Түүх, археологийн хүрээлэнгийн захирлаар доктор С.Чулуун, Одон орон, геофизикийн хүрээлэнгийн захирлаар доктор С.Дэмбэрэл нарыг улираан сонгов.

Өнгөрсөн оны 12 дугаар сард зохион байгуулсан Физик, технологийн хүрээлэнгийн захирлын сонгон шалгаруулалтаар доктор П.Алтанцог томилогдон ажиллаж байгаа юм.

Ж.Болор

相关新闻