Улаан загалмайнхан шинэ өвөлжөө барьж өгнө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДорноговь /МОНЦАМЭ/ Дорноговь аймгийн Улаан загалмайн нийгэмлэгээс орон нутгийн малчдаас хоёр малчныг сонгож шинээр нэг өвөлжөө барьж, нэг өвөлжөөг засварлах ажлыг хүмүүнлэгийн үйлсийн хүрээнд гүйцэтгэхээр болжээ.
Энэ талаар тус аймгийн Улаан загалмайн хорооны дарга Д.Зулбаяраас тодруулахад “Энэ онд Өргөн сумын нэр бүхий малчны өвөлжөө хашааг засварлаж өгнө. Мөн Хатанбулаг сумын нэр бүхий малчныд шинээр өвөлжөө барьж өгөхөөр төлөвлөж байна.Энэ ажилд 4-5 сая орчим төгрөг зарцуулна” гэв.
Улаан загалмайн хорооны ажилтнууд цагаан сарын дараа тухайн малчныд очиж өвөлжөө барих газрыг малчинтай хамт сонгож, шаардагдах зардлын төсвийг тооцоолж ажлаа эхлэхээр төлөвлөжээ.
Х.Эрдэнэбулган