Дуучин Кешагийн харилцан яриа хэвлэл мэдээллийнхний гарт оржээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГЛОНДОН. /BBC/. Поп дуучин Кеша өөрийн продюсороор нь ажиллаж байсан Доктор Люкыг буруутгасан цахим харилцан яриа нь Америкийн хэвлэл мэдээлэлд гарах болжээ.
Дуучин бүсгүй хэдэн жилийн турш Доктор Люк өөрийг нь сексийн болон эмоцийн хүчирхийлэлд оруулдаг байсан гэсэн шалтгаанаар дуу бичлэгийн компанитай байгуулсан гэрээгээ цуцлах гэж байгаа билээ.
New Your Post-ын хуудаснаа нийтлэгдсэн Доктор Люк Кешагийн менежер Моника Корни хоёрын харилцан бичсэн цахим ярианд Люк Кешаг “хоолны дэглэм сахиж байгаа мөртлөө цацагт хяруул идсэн, эмчилгээний кока-кола уусан” гэж буруутгасан төдийгүй дуу зохиогчид Кешаг таргалснаас нь болоод дуугаа өгөхөө больсон гэж батлаж байгаа юм байна.
Тэрчлэн дуучин бүсгүй идэхийн хэнээ /блумия/ хэмээх сэтгэцийн хямралтай болох эрсдэлд орсон тухай дээрхи харилцан ярианд дурджээ.
Доктор Люк Кешитэй муухай харьцаж байгаагүй, энэ цахим харилцан ярианд “утгыг нь гажуудуулж өгүүлбэрээс нэг хэсгийг нь тасдан авсан байна” гэжээ.
Кеша түүний продюсер хоорондын энэ хэрүүл тэмцэл нь үргэлжлээд 3 жил болж байгаа ба энэ хугацаанд шүүх хурал хэд хэдэн удаа болжээ.
Кеша өөр компанитай бичлэг хийн гаргах боломжтой болохын тулд Доктор Люктэй хийсэн гэрээгээ цуцлахыг шаардаж байгаа аж. Харин продюсер – жинхэнэ овог нэр нь Лукаш Готвальд өөрийнх нь эсрэг гарган тавьж буй буруутгалууд нь “зориуд хорон санаатайгаар үйлдэж буй гүтгэлэг” гэж үзэж байгаа юм.
О.Барс