Н.Энболд: Төв аймаг хөгжлийн чухал гарцан дээр суурилсан
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВНямаагийн Энхболд энэ сарын 13-нд Төв аймгийн Зүүндэлгэр Номт багийн иргэдтэй уулзаж санал бодлыг сонслоо.
Уулзалтын үеэр иргэд төр засгаас юм хүсэхээс илүү өөрсдийн зүгээс улс орноо аврахад хэрхэн гар бие оролцох талаар зөвлөгөө хүсэж байлаа. УИХ-ын Н.Энхболдын зүгээс хэлэхдээ “Төв аймаг бусад аймгуудыг бодвол хөгжлийн чухал гарцан дээр суурилсан онцлогтой аймаг юм. Одоогоор улс орон туйлдаа хүрчихсэн зүйл байхгүй. Бид бүхэн болохгүй зүйлийг засаж улс орноо хөгжүүлэхийн төлөө зорьж байгаа” гэв. Тэрээр цааш хэлэхдээ “хүүхэд бол улс орны баялаг тийм болохоор бяцхан үрсээ эрүүл энх өсгөн торниулах”-ыг онцлон захиж байлаа.
Иргэдтэй уулзсаны дараа тэрээр Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасагт Монголын улаан загалмайн ерөнхийлөгчийн хувиар айлчилж 30 ширхэг ор, 100 ширхэг зөөлөн эдлэлийн хамт хүлээлгэн өгсөн байна.
Уг хандивын тусламж нь Төв аймгийн улаан загалмайн хорооны санаачилгаар хэрэгжиж байгаа бөгөөд бяцхан үрсийг өвдсөн тохиолдолд ая тухтай байлгах тал дээр анхаарах нь зөв гэдгийг Төв аймгийн Улаан загалмайн хорооны дарга С.Цэрмаа хэлсэн юм.
Т.Есүхэйтөмөр