ОХУ-тай Эрчим хүчний салбарт хамтран ажиллах талаар хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2017-02-15 14:26:19

Засгийн газар өнөөдөр 15 цагт хуралдаж, найман асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Тухайлбал, Эрчим хүчний сайд П.Ганхүү Монгол, ОХУ-ын Засгийн газар хоорондын Эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрийн төсөл, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат 2017 оны хүн амын амьжиргааны доод хэмжээг тогтоох талаар танилцуулах юм. Харин Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцсон болон НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн чуулганд оролцох талаар танилцуулахаар төлөвлөжээ. Мөн тэрбээр, Монгол Улсын Ерөнхийлөгч Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцсон дүнгийн талаар танилцуулга хийх аж.

Ч.Ариунболд

相关新闻