Үнэт эдлэл, гоёл чимэглэлийн үзэсгэлэн худалдаа 6 дахь жилдээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2017-02-11 15:32:02

Сар шинийн баярт зориулсан үнэт эдлэл, хөөрөг, гоёл чимэглэлийн ‘’Тахиа жилийн гоёл-2017’’ үзэсгэлэн худалдааны нээлт маргааш “Арт Хаус” төвийн үзэсгэлэнгийн танхимд болно.

“Арт Хаус” төв болон “Азийн урлаг” галерей, “Master Jewelry” уран дархны урлан хамтран энэхүү үзэсгэлэн худалдааг 6 дахь жилдээ зохион байгуулж байна.

Үзэсгэлэнд худалдаанд тавих урлагийн бүтээлүүд нь дахин давтагдашгүй гэдгээрээ онцлогтой. Энэ жилийн үзэсгэлэнд Монголын эртний болон орчин үеийн чамин хийцтэй хөөрөг, аяга, эмээл, гоёл чимэглэл зэргийг олон нийтэд танилцуулна.

Энэ сарын 26-ныг хүртэл үргэлжлэх үзэсгэлэн худалдаанаас сар шинийн гоёлоо худалдан авах боломжтой.

Ж.Болор

相关新闻