“Баатарван тур” тэргүүний тариаланч хамт олон боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган аймаг өнгөрсөн онд 1993 оноос хойш хамгийн их буюу 53,0 мянган тонн үр тариа хураасан жилийнхээ тэргүүний тариаланчдыг тодрууллаа.
Хутаг-Өндөр сумын “Баатарван тур” ХХК “Аймгийн тэргүүний тариаланч хамт олон”-оор, Булган сумын тариаланч Г.Алтанхүү, Дашинчилэн сумын ногоочин Г.Оюунцэцэг, Хутаг-Өндөр сумын тариаланч Д.Рэгдэнлхагва нарыг “Аймгийн тэргүүний тариаланч”-аар шалгарууллаа.
“Тэргүүний тариаланч хамт олон”-ыг 1,0 сая, “Аймгийн тэргүүний тариаланч”-ийг 300,0 мянган төгрөгөөр урамшуулдаг юм.
“Баатарван тур” ХХК амралт сувиллын үйлчилгээ явуулахаас гадна газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлж сүүлийн 3 жилд 300-350 га талбайд үр тариа тариалж, нэгжээс 15-17,5 центнер ургац хураасан нь аймгийн дунджаас 3,2 буюу 25,5 хувиар илүү байсан байна.
М.Батжаргал