Хүүхэд харах үйлчилгээ эрхэлж буй иргэд, төвүүдэд хууль зүйн мэдлэг олголоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ аймгийн Засаг даргын захирамжаар Хүүхэд харах үйлчилгээний хэрэгжилтэнд хяналт тавих ажлын хэсгийг шинэчлэн байгууллаа.
Өнөөдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Алтанбулаг, Баруунбүрэн, Мандал, Сайхан, Сант, Шаамар гэсэн 9 сумын 37 иргэн, 12 төв хүүхэд харах үйлчилгээг эрхэлж байна. Энд нийт 180 хүүхэд хамрагдаж байгаагийн 5 нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байгаа аж. Эдгээр хүүхэд харах үйлчилгээ эрхэлж байгаа иргэд, төвүүдэд шинээр батлагдсан хууль тогтоомжийг сурталчилан таниулах, арга зүй олгох сургалтыг өнгөрсөн даваа гарагт зохион байгуулжээ.
Сургалтанд хамрагдсанаар хүүхэд харах үйлчилгээ эрхэлж буй хүмүүс хууль зүйн зохих мэдлэгтэй болохоос гадна үйлчилгээ эрхэлж буй чиглэлээрээ чадавхижиж байгаа юм. Сургалтыг аймгийн Боловсрол соёл, урлагийн газар, Стандарт, хэмжил зүйн хэлтсийн мэргэжилтнүүд хөтлөн явуулсан байна. Оролцогчид хүүхэд харах үйлчилгээний тухай хууль, стандартын хэрэгжилтийн талаарх мэдээллийг авчээ. Мөн энэ үеэр сургалтанд оролцсон хүмүүст Хүүхэд хамгааллын бодлогын баримт бичгийг мөрдөн ажиллах “Батламж” гардуулан өгсөн байна. .
Ч.Отгонцэцэг