Уламжлалт сэргээн заслын сувилал нээгдэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-02-06 23:33:58
Yesukheitumur Tumurbaatar

Төв аймагт “Edelweiss” уламжлалт, сэргээн засал сувиллын цогцолбор үүд хаалгаа нээлээ. Тус сувилал нь орчин үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан бөгөөд нэг ээлжиндээ 50 хүн хүлээж авах хүчин чадалтай аж.

Үүнээс гадна шинээр 20 гаруй ажлын байрыг бий болгож чадсан хэмээн “Edelweiss” сувиллын гүйцэтгэх захирал, Монгол Улсын худалдааны гавьяат ажилтан Г.Наранцэцэг  онцолж байсан юм. 

Тэрээр цааш нь хэлэхдээ "Төв аймгаа хөгжүүлэх Засаг даргын мөрийн хөтөлбөрийн 2017 оны үндсэн чиглэлд тусгагдсан  зорилтын хүрээнд өөрийн боломжид тулгуурлан  хүн зоныг эрүүл энх байлгах эрдэнэт хүний сайн сайхны төлөө хийж бүтээж Төв аймгийн төдийгүй, Монгол Улсын  эрүүл мэндийн  салбарын хэмжээний  үйлчилгээ болж аймгийнхаа  иргэд  ажилтан албан хаагч, тэдний гэр бүл  үр хүүхдийн эрүүл мэнд, нийгмийн хангамжийг зохицуулах үүднээс энэ сувиллын газрыг байгууллаа" гэв.

Цогцолборын нээлтийн арга хэмжээнд Төв аймгийн ИТХ-ын дарга Ц.Энхбат, Засаг дарга Ж.Батжаргал, Эрүүл мэндийн яамны төлөөлөл болон уламжлалт, сэргээн засах сувиллын эмч, ажилчид оролцов.

Т.Есүхэйтөмөр

相关新闻