Эрүүл мэндийн салбарт парк шинэчлэлт хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-10-19 14:14:31

Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн байгууллагуудын хэмжээгээр энэ онд парк шинэчлэлтийн ажил багагүй хийгдсэн байна.

Эрүүл мэндийн яамны хөрөнгө оруулалтаар Цогт сумын Баянтоорой тосгоны эрүүл мэндийн төвд УАЗ-469, Бугат сумын Эрүүл мэндийн төвд “X-Trail Gold” маркийн  түргэн тусламжийн автомашинууд нийлүүлжээ. Мөн аймгийн нэгдсэн эмнэлэгт Япон улсын Засгийн газрын  буцалтгүй тусламжаар 156.8 сая төгрөгний аппарат тоног төхөөрөмж,  64.0 сая төгрөгийн Land Cruiser-78 маркийн түргэн тусламжийн автомашин нийлүүлэгдлээ. Эдгээр нь эмнэлгийн түргэн тусламжийн үйлчилгээг шуурхай хүргэх, өвчтөний оношийг үнэн зөв тодорхойлоход ихээхэн тус дэм болж байгаа ажээ.

                                                                       Говь-Алтай аймаг Ш.Цоодол

 

 

相关新闻