“Ухаалаг авто зогсоол” төсөл хэрэгжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2017-02-02 11:32:10

Нидерландын Вант улсын “Вэйсис” ХХК Улаанбаатар хотын авто зам, зогсоол, нийтийн тээврийн салбарт сүүлийн үеийн дэвшилтэт техник технологи болон шилдэг менежментийн шийдлүүдийг нэвтрүүлэх юм байна.

Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү Нидерландын Вант улсын “Вэйсис” ХХК-ийн Зөвлөх зөвлөлийн ерөнхийлөгч Пол Стаартжес нар хамтын ажиллагааны  санамж бичггийг байгуулжээ.  Санамж бичгийн хүрээнд талууд авто зогсоолын шинэ шийдлүүдийг нэвтрүүлж, түгжрэлийг бууруулахад анхаарч “Ухаалаг авто зогсоол” төслийг хэрэгжүүлэхээр боллоо.

 Удахгүй  талууд ажлын хэсэг байгуулан, төслийн ажлыг   эхлүүлэх юм байна.

 

相关新闻