Алдарт дуучин Бейонсе ихэр хүүхэд тээж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГВАШИНГТОН./ВВС/. Америкийн алдарт дуучин Бейонсе хоёр ихэр хүүхэд тээж байгаагаа мэдэгдлээ.
Энэ сайхан мэдээгээ дуучин бүсгүй болон түүний нөхөр рэппер Jay-Z /жинхэнэ нэр нь Шон Кори Картер/ нар инстаграмаар шүтэн бишрэгчидтэйгээ хуваалцжээ.
Тэд инстаграмдаа “бид маш их баяртай байна. Манай гэр бүлийн гишүүдийн тоо хоёроор нэмэгдэх нь ээ. Бидэнд сайн сайхныг хүсдэг та бүхэнд баярлалаа” гэж бичээд, хөл хүнд болсон дуучин бүсгүйн зургийг тавьжээ.
Бейонсе, Jay-Z нар нэг охинтой бөгөөд 5 настай охины нэрийг Блю Айви гэдэг.
Бейонсе хэзээ амаржихаа тодорхой хэлсэнгүй.
2011 онд, тэрбээр дэлхийн хөгжмийн ертөнцийн шилдгүүдийг тодруулах “MTV Awards” шагнал гардуулах ёслолын үеэр хөл хүндтэй болсноо шүтэн бишрэгчдэдээ зарлаж байсан юм.
Г.Доржханд