Залууст эерэг сэтгэлгээг төлөвшүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2017-02-01 12:47:14

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир JCI Лидер салбар байгууллагын “Эерэг сэтгэлгээний давалгаа” ТББ-ын "POSITIVE MIND" төслийн удирдагч Н.Энхбаатар нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Санамж бичгийн хүрээнд "POSITIVE MIND" Эерэг давалгаа цуврал сургалт, лекц, илтгэх ур чадвар болон англи хэлний сургалтыг  үнэ төлбөргүй зохион байгуулах юм байна. Мөн сургагч багш нарыг бэлтгэх, оюутнуудад мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт явуулах, тэргүүлэгч компаниудтай танилцах аялал зохион байгуулж, оюутнуудад эзэмшиж байгаа мэргэжлийнхээ мөн чанарыг ойлгоход дэмжлэг үзүүлэхэд хамтран ажиллах аж. 

Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрт “Оюутан залуучуудыг нийгмийн хамгааллын үйлчилгээнд хамруулж, тогтвортой ажлын байраар хангах, нарийн мэргэжил эзэмшүүлэх цогц арга хэмжээг мэргэжлийн байгуулагуудтай хамтран үе шаттай зохион байгуулна” хэмээн заасан байдаг. Энэ дагуу нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас залуучуудад мэргэжлийн чиг баримжаа олгох, цагийн болон тогтвортой ажлын байранд зуучлах, сайн дурын ажил хийснийг бүртгэлжүүлэн мэдээллийн сан үүсгэж, ажлын туршлагыг тодорхойлох зэрэг  ажлыг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэхээр боллоо.

相关新闻