Дуучин Н.Бямбажав 1990-ээд оны уран бүтээлээр үзэгчидтэйгээ уулзана
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГСТА, дуучин Н.Бямбажав ирэх сарын 4-нд "Улаанбаатар палас"-ын их танхимд “Түмэнтэйгээ” тоглолт хийхээр болжээ.
Тэрбээр өнөөдөр тоглолтынхоо талаар "Монгол ньюс" мэдээллийн төвд мэдээлэл хийв.
Дуучин Н.Бямбажав 1990-ээд онд хийсэн уран бүтээлүүдээ шинэчлэн найруулсан хэлбэрээр тоглолтоо тавих юм. Тоглолтод урилгаар МУГЖ Чулуунхүү, С.Ганзориг, СТА А.Мөнхбат, Ж.Эрдэнэдалай болон залуу уран бүтээлчид оролцож, ая дуугаа өргөнө. Түүний тоглолтын зохион байгуулагчаар "Витамин" энтертайнмент ажиллах юм.
Тэрбээр "Намирын гол", "Буянаар учирсан амраг", "Учрахын хүслэн" зэрэг 100 гаруй дууны ая зохиосон бөгөөд эдгээр уран бүтээлийн дээжсээсээ үзэгчдийн сонорыг мялаах аж. Мөн энэ тоглолтоо ирэх сарын 8-наас эхлэн баруун аймгийн үзэгч сонсогчиддоо хүргэхээр төлөвлөжээ.
Б.Гаваа