Орхон аймгийн сэтгэл зүйчид Мэргэжлийн холбоо байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-01-31 17:16:30
oyuka_hu@yahoo.com

"2015 онд Орхон аймагт 519 өрх гэрлэлтээ батлуулсан бол салалт 225 бүртгэгджээ. "Үгийн хүч" ТББ-ын хийсэн судалгаагаар Ховд, Хөвсгөл, Баянхонгор, Булган, Дархан-Уул аймагтай харьцуулахад дээрх үзүүлэлт хамгийн өндөр байгаа юм.

Түүнчлэн  үр хөндөлт Орхон аймагт 2014 онд 1658 байгаа нь дээрх аймгуудтай харьцуулахад мөн л өндөр үзүүлэлттэй байгаагг ч тус ТББ-ын сэтгэл зүйч Б.Энхцолмон хэллээ.

Үүнээс гадна гэр бүлийн хүчирхийлэлд өртөх магадлалтай 640 гаруй өрх байдгийг аймгийн Цагдаагийн газар судалгаагаар тогтоосон. Энэ мэтчилэн Орхон аймгийн гэр бүл, өрхөд тулгамдсан олон асуудал байна. Үүнд сэтгэлзүйч, гэр бүл судлаачид тусалж чадна гэж “Орхон аймгийн сэтгэл зүйч, сэтгэцийн эмч нар”-ын анхдугаар чуулганд оролцогчид хэллээ.

Тус аймагт сэтгэл зүйч 15, сэтгэцийн 4 эмч , гэр бүл судлаач нэг байна. Мөн гэр бүл, өрх, хүүхдэд сэтгэл зүйн туслалцаа үзүүлдэг 7 төв үйл ажиллагаа явуулдаг. Гэвч иргэд сэтгэл зүйчид хандах нь бага хэвээр байна. Иймд Орхон аймгийн нийгмийн сэтгэл зүйг “илааршуулах”, сэтгэл зүйн асуудалтай иргэн, өрхөд туслах зорилгоор сэтгэл зүйч, сэтгэцийн эмч, нийгмийн ажилтнууд “Мэргэжлийн холбоо” байгуулахаар боллоо.

Уг холбоо Орхон аймагт сэтгэл зүйн судалгааны мэдээллийн бааз байгуулах, сэтгэл зүйн үйлчилгээний нэгдсэн стандартыг бий болгох зэрэг олон талт ажил зохион байгуулах гэнэ.

Б.Оюун-Эрдэнэ

相关新闻