Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит спортын тэмцээн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-01-31 15:22:10

Монгол Улсын Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын нэрэмжит “Баянгол бага лиг” спортын тэмцээн өнгөрсөн 12-р сарын 24-нөөс энэ сарын 29-ний хугацаанд амжилттай болж өндөрлөлөө.

Сэлэнгэ аймгийн Баянгол суманд болсон энэхүү спортын тэмцээнд тус сумын төр төсвийн болон аж ахуйн нэгж байгууллагууд сагсан бөмбөг болон гар бөмбөгийн төрлөөр өрсөлдөж аваргаа тодруулжээ. Тус тэмцээний хаалтын үйл ажиллагаанд Ерөнхий сайдын зөвлөх н.Шинэбаяр, Ерөнхий сайдын бие төлөөлөгч Б.Болор-Эрдэнэ, тус сумын Засаг дарга С.Ариунбат, сумын ЗДТГ-ын дарга Б.Эрдэнэбаатар нар оролцож амжилт гаргасан тамирчдад шагналыг нь гардуулсан байна.  

“Баянгол бага лиг” спортын тэмцээний сагсан бөмбөгийн төрөлд Б.Энхжин ахлагчтай “Bad boys” баг тэргүүн байр, Т.Ууганбаяр ахлагчтай “Гонир Баян Хараа” баг дэд байр, Э.Энхбаяр ахлагчтай УТБДС гутгаар байрт шалгарчээ. Сагсан бөмбөгийн тэмцээний шилдэг довтлогчоор ЗДТГ-ын ажилтан Т.Мөнхбаатар, Шилдэг тоглогчоор “Bad boys” багийн довтлогч Н.Мөнхцогт нар шалгарсан аж. Харин тэмцээний гар бөмбөгийн төрөлд И.Наранцацрал ахлагчтай “Хараа” баг тэргүүн байр, Б.Алтанцэцэг ахлагчтай “Спорт цогцолбор”-ын баг дэд байр, Б.Уянга ахлагчтай “Соёл”, “Төрийн банк”-ны хамтарсан баг гутгаар байр эзэлжээ. Энэхүү гар бөмбөгийн тэмцээний шилдэг довтлогчоор “Хараа” багийн довтлогч Б.Энгүүн, шилдэг холбогчоор “Спорт цогцолбор” багийн довтлогч Б.Алтанцэцэг, өсөх ирээдүйтэй тоглогчоор сумын ЕББД сургуулийн 11б ангийн сурагч н.Болортунгалаг нар шалгарч шагналын эзэд болжээ.

Ч.Отгонцэцэг

 

相关新闻