“Doctor Who”-гийн гол дүрийн жүжигчин кино төслийг орхилоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
adiyakhuu@montsame.mn
2017-01-31 13:49:09

МОСКВА./TASS/. Их Британийн киночдын алдартай бүтээл болох  “Doctor Who” гэдэг телевизийн олон ангит уран зөгнөлт киноны гол дүрийг бүтээж буй Шотландын жүжигчин Питер Капальди цуврал кино хийх төслөөс гарч байгаагаа мэдэгдлээ.

“Би энэ кино цувралыг орхин явж байна. “Doctor Who”-д би хайртай, орхиод явахад надад гунигтай байна. Киноны багийнхантай хамтран ажиллах нь надад тун таатай байлаа. Гэхдээ надад цуврал киноны олон төсөл бий. Би хэзээ ч нэг зүйлийг гурван жилийн турш хийж байгаагүй” гэж өдгөө 58 настай жүжигчин ярьсан байна.

“Doctor Who” бол дэлхий дээрх хамгийн урт шинжлэх ухааны уран зөгнөлт цуврал кино бөгөөд Их Британийн нийтийг хамарсан урлагын чухал нэгэн хэсэг болсон байна. Уг цувралыг 1963-1989 онд үзүүлж байгаад хэсэг завсарласны дараа 2005 онд шинэчлэн дэлгэцнээ гаргажээ.  

Капальди бол Докторын дүрийг бүтээж буй 12 дахь жүжигчин юм. Тэрбээр 2013 онд Мэтт Смитийн халааг авчээ.

Б.Адъяахүү

相关新闻